УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООТОЙ ХАМТРАН ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

121335123_798474634249909_6140400929156702683_n.jpg

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09.00-10.30 цагт дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Улаанбаатар Цахилгаан Түгээх” ТӨХК-ийн Зүүн Түгээх Төвийн ажилтан, албан хаагчдад “Гамшгийн тухай ойлголт”, “Байгууллагын галын аюулгүй байдал”, түлэгдэх үеийн анхны тусламж, зүрх уушигны сэхээн амьдруулалт сэдвүүдээр 3 цагийн танхимын сургалтыг Улаан Загалмайн Хороотой хамтран зохион байгуулсан. Сургалтанд тус төвийн нийт 147 хүн хамрагдсан. 

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, Гамшиг болон Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, түлэгдэх үеийн анхны тусламж, зүрх уушигны сэхээн амьдруулалтын талаар мэдлэг олгосон.

scroll to top