Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”

121014547_4025373394145192_11832956833106252_o.png

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13-нд  “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг  энэ жил дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийн удирдлага уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

scroll to top