“СҮХБААТАР ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ”-ИЙН АЖИЛТНУУД ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

121563669_358758348801810_7617483614068442032_n.jpg

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Улаанбаатар Цахилгаан Түгээх” ТӨХК-ийн Сүхбаатар Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвийн ажилтан, албан хаагчдад “Гамшгийн тухай ойлголт”, “Байгууллагын галын аюулгүй байдал”, “Гамшгийн эрсдэлийн тухай ойлголт” сэдвүүдээр 2 цагийн танхимын болон гал унтраах дадлага сургалтыг Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнтэй хамтран зохион байгуулсан. Сургалтанд тус төвийн нийт 86 хүн хамрагдсан. 

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, Гамшиг болон Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлийг үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгосон.

scroll to top