ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ХУВЦАСНЫ УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

121099540_2108558845944518_7147157884377990438_n-scaled.jpg

Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнийг хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхтэй холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт  нийт бие бүрэлдэхүүнийг Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн жагсаалын талбайд цуглуулж хүйтний улирлын хувцасны үзлэгийг урьдчилсан байдлаар зохион байгууллаа.

Хувцасны үзлэгийг хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун нар удирдан зохион байгуулж, бие бүрэлдэхүүний хүйтний улирлын хувцасны хангалт, алба хаагчийн биед байх зүйлс, гадаад үзэмж болон жагсаалын үзлэг, дүрмийн мэдлэгийг шалгаж ажиллалаа.

Урьдчилсан үзлэг зохион байгуулалтаар илэрсэн зөрчил дутагдал тус бүрийг арилгах хугацаатай 2 хоногийн үүрэг өгч, Нийслэлийн хэмжээний нэгдсэн хүйтний улирлын хувцасны үзлэгт хувийн бэлтгэлээ хангаж, идэвхтэй хамрагдахыг үүрэгжүүллээ.

scroll to top