ШАДАР САЙДЫН БАТАЛСАН УДИРДАМЖИЙН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

121534220_3477511899033340_9083395824676289130_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан Үйлдвэр, агуулахын барилга байгууламжид галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийн дагуу зохион байгуулж явууллаа. Баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Н.Хишигбаатар, стандарт норм, нормативын хяналт хариуцсан мэргэжилтэн хошууч Ч.Артаг, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Наранзул нар тус дүүргийн 5 дугаар хороонд байршилтай Өгөөж чихэр боов ХХК-нд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион явууллаа.

scroll to top