МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “БЭЛЭН БАЙ” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

122277387_337802014186337_488660777805427191_n-scaled.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан Их дээд сургуулийн оюутнуудад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах удирдамжийн хүрээнд 2020 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн оюутнуудад гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцаас “Гамшгийн тухай ойлголт”, “Гал түймэр”, “Газар хөдлөлт” сэдвээр 1.30 цагийн танхимын сургалтыг Улаан Загалмайн Хороотой хамтран зохион байгуулсан. Сургалтанд тус сургуулийн нийт 21 оюутан хамрагдсан. Сургалтаар Гамшиг болон Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед амь насаа аврах талаар мэдлэг олгосон6

scroll to top