Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

154423150_930728894361044_792164998979310161_n.jpg

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.

 Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна

Энэ жилийн хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд гамшгаас хамгаалах хууль тогтоомж, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг сорих асуулт хариултын тэмцээн, мөн хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэн хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор хэлтэс, Гал түймэр унтраах 34,74 дүгээр ангийн алба хаагчдын 5-9 дүгээр ангийн дунд ангийн хүүхдүүдийн дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад-Хүүхдийн оролцоо” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулах юм.

scroll to top