ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

1.jpg

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа удирдан явуулж, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Үүний дарга Засаг дарга хэлтэс, нэгжүүд дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Үүнд,

Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйтлийг сайтар хийлгэх, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөцийг дахин бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах, цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах ажлыг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлбэ голын ай сав дагуух үер, усны далан суваг, хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг гаргаж, зөрчлийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох хэлтэс, нэгжүүдэд тус тус үүрэг болголоо.

scroll to top