ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

255.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хурандаа А.Дашням “Онцгой байдлын байгууллагын эмэгтэйчүүдийн дуу хоолойг удирдлагын түвшинд хүргэх, эмэгтэйчүүдийн манлайлал, алба хаагчдын гэр бүл, сэтгэлзүйд дэмжлэг үзүүлэх, нөлөөлөх, зан харилцааны үлгэр дуурайлал үзүүлэх, аймаг, орон нутгийн онцгой байдлын байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийн туршлагаас хэрэгжүүлж, зөвлөлийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье гэж хэллээ.

Түүнчлэн тус зөвлөлийн дарга, хошууч С.Буяннэмэх өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын санал санаачлагыг зөвлөлийн бусад гишүүдээс сонслоо. Мөн энэ үеэр 3 алба хаагч Сангийн сайдын тушаалаар “Санхүү банкны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсныг хурандаа А.Дашням гардуулан өгсөн.

Зөвлөл нь нийт 12 эмэгтэй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, албаны хөгжил, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой орон тооны бус зөвлөл юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top