Ахлагчийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

100-2.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, зөвлөл байгуулагдсанаас хойш хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дарга, тэргүүн ахлагч Х.Цогбадрах танилцуулсан юм.

Хуралдаанд НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням оролцож, ахлагчийн зөвлөлөөс зохион байгуулсан ажлыг сайшааж, цаашид даргын зөвлөлөөс зохион байгуулах ажлуулыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, зөв бодлого, зөв зохион байгуулалттай ажиллахыг чиглэл болголоо.

Ахлагчийн зөвлөл нь нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/12 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”, “Зөвлөл байгуулах тухай” А/23 дугаар тушаалыг үндэслэн байгуулагдсан орон тооны бус зөвлөл юм.

Зөвлөлийн зорилго нь бүтцийн нэгжийн ахлагч бүрэлдэхүүний эрх ашгийг хамгаалах, авъяас чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн асуудал, албандаа хандах хандлагыг төлөвшүүлэх, Онцгой байдлын албаны нэр хүндийг өндөрт өргөж, тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилготой юмгэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top