296 ӨРХИЙН 498 ИРГЭНД “ШААРДАХ ХУУДАС” ХҮРГҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

5.jpeg

Улсын Онцгой комиссын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Үер, усны урьдчилан сэргийлэх тухай” 05 дугаар албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 03 албан даалгавар, дүүргийн Засаг даргын албан даалгавар, хэлтсийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний хүрээнд үерийн аюултай газар буусан айл өрхүүдийн судалгааг дүүргийн Газрын албанаас гаргуулж, 14,15,16,17,18,20 дугаар хороод дээр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.
Дээрх хороодын Засаг даргын ажлын албыг цуглуулан усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар үүрэг чиглэл өгч, үерийн аюултай газар буусан дээрх хороодын нийт 296 өрхийн 498 иргэнд үерийн зам дээрээс нэн даруй нүүх “ШААРДАХ ХУУДАС”-ыг тарааж, мэдээлэл, санамж өгч ажиллахад Онцгой байдлын хэлтсээс давхардсан тоогоор 34 алба хаагч, хэсгийн ахлагч 18 нийт 52 албан хаагч ажиллалаа.


scroll to top