ГАМШГААС ХАМГААЛАХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

131529732_4119127644820061_4616767391750527839_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталсан “2021 оны 06 дугаар сард зохион байгуулах гамшгаас хамгаалах сургалтын удирдамж”-ийн хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 06 сарын 20-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 17, 18,19, 20 дугаар хорооны ажилтан, хэсгийн ахлагч нарт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан “Гамшиг, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвүүдээр 1.30 цагийн цахим сургалт зохион байгуулж ажиллалаа.
Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгогдов.


scroll to top