“БОЛЗОШГҮЙ ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

42.jpeg

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 07 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл /11 км/ голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангиудын 10 алба хаагч 1 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 128 иргэнд хүргэж /том хүн-85, хүүхэд-43/, 85 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 32 автомашиныг холдуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, дуут сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна.

scroll to top