Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны А/130 дугаар тушаал, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Ангиллын сургалтын цаг сэдвийн төлөвлөгөө”-ний хүрээнд, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 12:00-16:00 цагт “Гамшгаас хамгаалах менежмент”, “Ажлын байран дахь галын аюулгүй байдал” хичээл сургалтыг 3 цаг 10 минутын хугацаанд танхимаар Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах Шунхлай ШТС-1, 15-р хороонд байрлах Шунхлай-33 салбарын нийт 13 /эрэгтэй-1, эмэгтэй-12/ ажилчдад зохион байгууллаа.
Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгогдов.