АЛБА ХААГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ХАМРАГДЛАА.

53.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа, эрт илрүүлэг, оношлогоо хийх зорилгоор эрүүл мэндийн үзлэгийг Асралт мед эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.
Үзлэгээр цусны ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, рентгэн, цусны даралт, зүрхний цохилт хэмжиж, эрдэс амин үзүүлэлтийг үзэх юм.
Эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34, 74-р ангиудын алба хаагчид хамрагдлаа.


scroll to top