ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНИЙ УСАН ХАНГАМЖИЙГ ШАЛГАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

.jpg

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй хохирлыг бууруулах зорилгоор дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Ус сувгийн удирдах газартай хамтран дүүргийн онц чухал объектын жагсаалтыг шинэчлэх, галын гидрант, гүний худгийн судалгааг хийх шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Тус шалгалтын үр дүнд усан хангамжийн бэлтгэл бэлэн байдлыг хангаагүй, эвдрэл гэмтэлтэй хэсгүүдийн хаяг, байршлын судалгааг гаргаж усан хангамжид гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн үед гал унтраах автомашинд гал унтраах бодисыг тасралтгүй өгөх нөхцөлийг бүрдүүлэх юм.

scroll to top