АЛБА ХААГЧИД ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

301976251_606278354524570_577542473798950806_n-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Сургалт дадлага зохион байгуулах тухай” А/71 дүгээр тушаал болон тус газрын 2022 оны бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу алба хаагчдад эмнэлгийн анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
“Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх” сэдэвт танхимын 2 цагийн сургалт, дадлагыг нийслэлийн Аврах ангийн эмч, ахмад Б.Баттулга, ахмад Э.Эрдэнэзуу нар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн алба хаагчдыг хамруулан өнөөдөр /2022.09.13/ зохион байгууллаа.

scroll to top