ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ЦУГЛАРАХ ДОХИОГООР АЖИЛЛУУЛЖ, БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА.

306998701_462980432535214_3729848778822430441_n.jpg

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс Засаг даргын тамгын газартай хамтран дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2022 оны 9 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

Иж бүрэн сургуулийн хүрээнд өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах, иргэдийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэх, үерийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үзүүлэх сургууль зохион байгуулагдах юм.

Энэ хүрээнд дүүргийн алба, мэргэжлийн ангиудад жагсаалын  урьдчилсан үзлэг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр онцгой комиссын гишүүдийг яаралтай цугларах дохиогоор ажиллуулан бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.

scroll to top