ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ, ДАДЛАГА ЭХЭЛЛЭЭ

159A7833-768x512-2.jpg

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлага эхэллээ.Нээлтийн ажиллагаанд сургууль дадлагын удирдагч, хурандаа Э.Эрдэнэбаатар, хурандаа Г.Нэргүй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр, Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Чинбат, ЗЦХ-ийн дарга, хошууч М.Эрхэмбаяр болон дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын 370 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль дадлагыг зохион байгуулснаар дүүргийн нутаг дэвсгэрт гамшгийн нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах хариу арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэхэд гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа уялдааг сайжруулж, бэлтгэл бэлэн байдлаа ханган, туршлага хуримтлуулах юм.
Сургууль дадлага өнөөдөр танхимын штабын дадлага, маргааш Новотел хотел” зочид буудалд өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах дадлага, үзүүлэх сургууль, Барилга байгууламжаас иргэдийг аюулгүй байр, түр талбайд байршуулах, Түр хорогдох жишиг байршилтай танилцах, Үерийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дадлага, үзүүлэх сургууль, Удирдах бүрэлдэхүүний сорил дадлагаар үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.





scroll to top