ДОЛОО ХОНОГ: УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ 98 ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА

159A8491-76nol0yfrcwspz0d8vr9j3lrm8y0zhe5g7mdiwncg1s.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны 8 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 98 иргэний эрүүл мэнд, амь нас, 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Он гарсаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1364, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 157, нийт 1526 удаагийн дуудлагатай байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 22.4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top