НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА А.ДАШНЯМ АНГИ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

nuur.jpg

Алба хаагчдын санал сэтгэгдэл, нийгмийн хамгааллын асуудал, албаны хувцас хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт, томилгоот ээлжийн бүрэлдэхүүний хоол, хүнсний хангалтын талаар болон анги байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Урантулга нар өнөөдөр /2022.09.27/ алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням шинээр Онцгой байдлын албанд орж буй алба хаагчдыг дадлагажуулах, тогтвор суурьшилтай ажиллах талаар  зөвлөгөө өгч, алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал, хувцас хангалт, томилгоот бүрэлдэхүүний хоол хүнсний талаар санал сэтгэгдлийг сонссон юм.

Мөн үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон шинээр баригдаж буй барилгын үйл явцтай танилцаж, барилгын үйл явцыг түргэсгэх чиглэл өглөө.

scroll to top