САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

73.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй “Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдэд цэргийн албыг төлөвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх сарын аяны удирдамж”-ийн хүрээнд “Сахилгын зөвлөгөөн”-ийг өчигдөр /2022.11.15/ зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг “Яаралтай цуглар” дохиогоор эхлүүлж, нийт бие бүрэлдэхүүний гамшиг ослын үед ажиллах хувийн бэлтгэл, жигдрэлтийг хангах, хээрийн хувцасны ашиглалтанд хяналт тавих, алба хаагчдын гамшиг осол,  болзошгүй аюулын үед ажиллах бэлтгэл бэлэн байдлыг шалгаж аранзны үзлэг хийлээ.

Мөн зөвлөгөөнөөр  “Насан туршийн боловсролын төв”-ийн багш Х.Энхжаргал “Би хэн бэ” сэдвээр соён гэгээрүүлэх сургалт, хэлтсийн орлогч, ахмад Ж.Энхтөр “Хэлтсийн 2022 оны ёс зүйн албаны ажиллагаа”-ны талаар, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Наранзул “Биеийн тамирын зөвлөлийн үйл ажиллагаа”-ны талаар, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн захирагч, хошууч Б.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 180 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм”,” Цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль” сэдвүүдээр мэдээлэл хийж,  ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнэ “Интернетийн зохистой хэрэглээ, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах” сэдвээр, бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Д.Энхтамир “UB-ERP төрийн албан хаагчдын нэгдсэн цахим мэдээллийн сан”-ийн талаар танхимын сургалт тус бүр 1 цаг явуулж, жагсаалын бэлтгэл, дадлага хийж, нийт 5 цагийн сургалтыг бие бүрэлдэхүүнд зохион байгууллаа.

scroll to top