ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

viber_image_2022-11-21_10-24-01-454.jpg

Сүхбаатар дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2022.11.18-ны өдөр хуралдлаа.

Хурлаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын Хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр 2022 онд зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажлын талаар биелэлт, үр дүнг танилцуулсан.

2023 оны төлөвлөгөөнд тусгах ажлууд, төсөв зардлын талаар хэлэлцэж зөвлөлийн гишүүдээс санал авч хэлэлцүүллээ. 

Хурлаар 2023 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагааг дэс дараалалтайгаар эрсдэлийн үнэлгээнд суурилан төлөвлөж, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд түлхүү ач холбогдол өгөхийг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболд зөвлөлийн гишүүдэд үүрэг өгч ажиллалаа.

scroll to top