Өвлийн улиралд халтиргаа гулгаа ихэсч осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн та:
Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангахыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.