ХОС ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

319307798_1725206157853241_677532216620318187_n-2.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газар 2022 оны ажлаа дүгнэж, шилдэг алба хаагчиддаа шагнал гардууллаа.

Энэ үеэр 2022 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн гамшгаас хамгаалах чадавх бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо манлайлж ажилласан алба хаагчдад шагналыг гардууллаа.

Тус хэлтсээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 123 дугаар зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-аар Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг-архивын эрхлэгч, бэлтгэл ахлах ахлагч Д.Энхтамир, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны Б/1620 дугаар тушаалаар “Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”-ээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батгэрэл, “Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Б.Төгсбуян, шилдэг нярваар Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нярав, ахлах ахлагч Н.Сарангарав, шилдэг гал сөнөөгчөөр, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Түвшинтөгс нар тус тус тодорлоо.

Ахлах ахлагч Н.Сарангарав,  ахлах ахлагч Н.Түвшинтөгс нар нь нэг гэр бүлийн алба хаагчид юм.

Хос шилдгүүддээ баяр хүргэе.

scroll to top