СУРАГЧДЫН АМРАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖИЙГ ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ХҮРГЭЖ БАЙНА

0720-prntng-A2.jpg

Дэлгэцийн донтолтыг зарим эцэг эхчүүд бүү хэл эмч нар  ч ялгахад  хэцүү. Яагаад гэвэл уг өвчин бусад мэдрэлийн өвчнүүдтэйгээ ойролцоо шинж тэмдгээр илэрдэг. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд дэлгэцийн донтолт гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн 8-19 насны 200-аад хүүхдийн шинж тэмдгийг харахад:

– Нүд ойр ойрхон анивчих

– Нойргүйдэх

– Шалтгаангүй толгой өвдөх

– Уур бухимдалтай болох

– Хичээлээ шалтгаангүй таслах

– Аливаа зүйлд сонирхолгүй болох

– Зүүдэндээ тоглоомныхоо тухай ярих гэх мэтчилэн шинж тэмдгүүд илэрсэн байдаг.

Иймд хүүхдээ дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлж хэвшинэ үү.

Хүүхэддээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах

Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар таах, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай

Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх

Гар утас болон зурагт 1 удаад 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй үзүүлэх

Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх

Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй)

Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх

Тогтмол цагт унтуулж сургах (22.00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)

scroll to top