Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах 32-ын тойргийн Номин Хайпермаркетад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулан ажиллаж байна.
Тус борлуулалт, үйлчилгээний бизнесс байгууллага нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, нийт 2056 м2, 2008 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа худалдааны байгууллага юм.
Ажлын хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж гамшгийн эрсдэлийн түвшинг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.



