ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЭРҮҮЛ АХУЙН ХЭМЖИЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

83.jpg

Тус хэлтсийн хүсэлтийн дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн байранд Мөнх чандмань ХХК нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний эрүүл ахуйн хэмжилтийг хийж байна.

Уг хэмжилтээр тус ангид ажлын байрны физик, химийн хэмжилт, шинжилгээ, судалгаа хийж, ажлын байрны орчны эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөлийн стандартын түвшинг тогтоож, үнэлгээ өгөн ажиллаж байна.

Хэмжилт шинжилгээ хийснээр дүнг үндэслэн хөдөлмөрийн нөхцөлийн асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргаж хууль тогтоомжийн заалтыг зөв мөрдүүлж, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөж ажиллах юм.

scroll to top