СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

5.jpg

Сургуулийн жилийн нээлт, сургалт бэлтгэлийг өнөөдөр /2023.01.16/ “Цуглар” дохиогоор “ШАР” кодтой эхлүүлж, нийт бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэл, жигдрэлтийг хангах, албаны хувцасны ашиглалтанд хяналт тавих, бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, хувцасны үзлэг хийлээ.

Мөн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан сургуулийн жилийн нээлт, сургалт бэлтгэлийн зөвлөгөөнийг нээж, 2022 оны сургуулийн жилийн алдаа дутагдал, ололттой талуудаа дүгнэж, 2023 онд Онцгой байдлын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, сургуулийн жилд анхаарах асуудлуудыг танилцуулж, хичээл сургалтыг чанартай зохион байгуулж, идэвхитэй оролцох үүрэг өгч, сурлагын амжилт хүсэв.  

Мөн хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр сургалт бэлтгэлтэй холбогдолтой алба хаагчдын санал, шүүмжлэлийг сонсон хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр офицер бүрэлдэхүүнд үүрэг өглөө.

Энэ үеэр дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш Х.Энхжаргал “Харилцаа” сэдвээр танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургуулийн жилийн нээлт, сургалт бэлтгэлийн зөвлөгөөнд хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34,74 дүгээр ангийн бүрэлдэхүүн хамрагдав.

scroll to top