ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

1-2.jpg

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн барилгад өргөтгөл барьж, бие бүрэлдэхүүн өөрийн гэсэн бие даасан байртай боллоо. Өнөөдөр энэхүү барилгыг албан ёсоор ашиглалтад хүлээн авах арга хэмжээ болов. Энэхүү арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, дүүргүүдийн ОБХ-ийн дарга, бусад албаны хүмүүс болон хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34,74 дүгээр ангийн бүрэлдэхүүн оролцов. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн барилгын гүйцэтгэгчээр “Бага хайлантай” ХХК ажилласан бөгөөд нийтдээ 360м2 талбай бүхий өргөтгөлийг найман сарын хугацаанд барьж ашиглалтад орууллаа.

scroll to top