ХАЛИА ТОШИН ҮҮССЭН ТУХАЙ ДУУДЛАГА ИРСЭЭР БАЙНА

88.jpg

 Дүүргийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэж айл өрх, албан байгууллагуудын хашаа гудамж цас, мөсөнд автсан дуудлага ирсээр байна. Дуудлагын дагуу 20-р хороо Бэлх хотхонд 0.3га талбайтай хашаанд ус тогтсон, 45м2 байшин болон 5 ханатай гэр усанд автсан байсныг шуудуу ухаж ажиллалаа.

Дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл өндөр болж байгаа тул ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхаарна уу.

scroll to top