ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

8.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2023 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд дүүргийн төрийн өмчийн бус ерөнхий боловсролын сургуулиудад эрсдэлийн ерөнхий үнэлгээг Улаан Загалмайн хороотой хамтран хийж эхэллээ.

Энэ удаад дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ертөнц” ерөнхий боловсролын сургуульд гамшгийн тухай ойлголт, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх сургалтын багц, эрсдэлийн үнэлгээний сургалтыг орж, сургуулийн эрсдэлийн түвшинг тодорхойлон эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулан ажиллалаа. Тус удирдамжит үйл ажиллагаа дүүргийн  төрийн өмчийн бус 10 сургуулийг хамруулах юм.

scroll to top