Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, дүүргийн хороодтой хамтарсан “Хүүхэд төв”-тэй гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ удаад Нийслэлийн ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн сурагч, ажилчин, багш нар, 18 дугаар хорооны ажлын албаны хамтаар 18 дугаар хорооны гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг гаргаж, эмзэг байдлыг бууруулах, чадавхыг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөөг гаргалаа.


