Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, дүүргийн хороодтой хамтарсан “Хүүхэд төв”-тэй гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ удаад Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч, ажилчин, багш нар, 1 дүгээр хорооны ажлын албаны хамтаар 1 дүгээр хорооны гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг гаргаж, эмзэг байдлыг бууруулах, чадавхыг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөөг гаргалаа.


