ТӨРИЙН ӨМЧИЙН БУС ХААН-ЭРДЭМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ

92-1.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2023 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд дүүргийн төрийн өмчийн бус ерөнхий боловсролын сургуулиудад эрсдэлийн ерөнхий үнэлгээг Улаан Загалмайн хороотой хамтран хийж эхэллээ.

Энэ удаад дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан-Эрдэм” ерөнхий боловсролын сургуульд гамшгийн тухай ойлголт, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эрсдэлийн үнэлгээний арга зүй сэдэвт сургалтуудыг явуулж, сургуулийн эрсдэлийн түвшинг тодорхойлон эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулан ажиллалаа.

scroll to top