ТӨРИЙН ӨМЧИЙН БУС ХӨӨРХӨН ТАВЦАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

333012874_737491797881455_6267399015086132334_n.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2023 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд дүүргийн төрийн өмчийн бус ерөнхий боловсролын сургуулиудад Улаан Загалмайн хороотой хамтран эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийх ажил үргэлжилж байна.

Өнөөдөр /2023.3.13/ 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн бус “Хөөрхөн тавцан” ерөнхий боловсролын сургуульд гамшгийн тухай ойлголт, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эрсдэлийн үнэлгээний арга зүй сэдэвт сургалтуудыг явуулж, сургуулийн эрсдэлийн түвшинг тодорхойлон эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулан ажиллалаа.

scroll to top