ХҮҮХЭД ТӨВТЭЙ ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

336363334_920987685622885_167437901063272987_n.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2023 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад Улаан Загалмайн хороотой хамтран эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийх ажил үргэлжилж байна.

Өнөөдөр /2023.3.15/ 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд гамшгийн тухай ойлголт, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эрсдэлийн үнэлгээний арга зүй сэдэвт сургалтуудыг явуулж, сургуулийн эрсдэлийн түвшинг тодорхойлон эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулан ажиллалаа.

scroll to top