НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

336194536_1028170478154103_3875103593384601829_n.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2023 онд хийж гүйцэтгэх ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн А/18 дугаар захирамж “Эрсдэлийг бууруулах хамтын оролцоо” сэдэвт аян, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Боловсролын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр баталсан удирдамжийн дагуу нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн зорилго нь Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ард иргэдэд гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээ, гамшгийн үед өөрсдийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг өгөхөд чиглэгдэж байна.

Арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдэд Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ, гамшиг, аюул тохиолдсон үед өөрсдийгөө болон бусдыг аврах, хамгаалах талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэн ажиллалаа.

scroll to top