Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярыг тохиолдуулан алба хаагчид шагнагдлаа. Шагналыг Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр., Улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр нар гардуулж, ажлын амжилт хүслээ.
“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЖУУХ БИЧИГ “-ээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Ганцоож, гал сөнөөгч ахлах ахлагч А.Мөнх-Оргил,
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨ 3 ДУГААР ЗЭРЭГ “- ийн тэмдгээрГал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч О.Анхбаяр, гал сөнөөгч ахлах ахлагч А.Мөнх-Оргил, гал сөнөөгч ахлах ахлагч М.Лхагварагчаа, гал сөнөөгч ахлах ахлагч Б.Амгаланболд, гал сөнөөгч ахлах ахлагч Ц.Болор-Эрдэнэ нар,
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч З.Тэмүүлэн, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Э.Давааням, дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Э.Болор нар,
“УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО “НИГҮҮЛСЭЛ” МӨНГӨН МЕДАЛЬ”–аар гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахмад З.Батцэцэг, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч ахлах ахлагч А.Мөнх-Оргил, гал сөнөөгч ахлах ахлагч Х.Төрболд нар тус тус шагнагдлаа.





