СУРАГЧДАД ГАМШГААС ХАМГААЛАХ ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

334767600_2123209921402765_2325946681828952259_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр баталсан “2023 оны 3 дугаар сард зохион байгуулах гамшгаас  хамгаалах сургалтын удирдамж”-ийн хүрээнд өнөөдөр /2023.3.24/ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Үй цай” сургуулийн сурагчдад “Гамшиг, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын болон ахуйн нөхцөлд галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвүүдээр 1.30 цагийн танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтаар гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгогдов.

scroll to top