Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Union building” оффис цогцолборт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулж ажиллалаа.
Волднэт ХХК нь Улаанбаатар хотын төв бүсэд байрлах томоохон оффис цогцолборуудын нэг болох оффис цогцолборыг анх ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл тус цогцолборын оффис, үйлчилгээний зориулалттай талбайг худалдах буюу түрээслүүлэх үйл ажиллагааг хариуцан одоогийн байдлаар 280 гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа тус байгууллагад явуулж байна.
Ажлын хэсэг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж гамшгийн эрсдэлийн түвшинг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулан ажиллалаа.


