ТЕАТРЫН МУЗЕЙД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

61.jpg

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Театрын музей нь 1991 оны 3 дугаар сарын 27-нд (Олон улсын театрын өдөр) Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний байранд нээгдсэнээр үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна. Тус музей нь Монгол Улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулахаас гадна өнөөдөр тоглогдож байгаа жүжиг, дуурь, балет, дуу, хөгжмийн талаар мэдээлэл бүрдүүлэн, судалгаа хийж, үзмэрээ цуглуулж ажилладгаараа бусад музейгээс онцлогтой. Театрын музей нь 9500 гаруй үзмэртэйгээс 40-аад хувь нь үзүүллэгийн 590 кв.м талбай бүхий 6 танхимд дэлгэгдсэн.

Театрын музейн алба хаагчдын оролцоотойгоор эрсдэл эмзэг байдлаа тодорхойлж, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргаж ажиллалаа.

scroll to top