Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын баталсан “2023 оны 5 дугаар сард зохион байгуулах гамшгаас хамгаалах сургалтын удирдамж”-ийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчдад “Гамшиг, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын болон ахуйн нөхцөлд галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвүүдээр 1.30 цагийн танхимын сургалт зохион байгууллаа.
Сургалтаар гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгогдов.
