ДУУРАЙЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР ҮЕ ШАТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

27.jpg

Стратегийн команд штабын дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн 1 дүгээр үе шатыг (проб) дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Сэлбэ” амралтын газрын дэргэдэх 3 давхар барилгын нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаагаар зохион байгууллаа.

Тус дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Алтанхуяг нарын удирдлаган дор зохион байгуулж, Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах ангийн алба хаагчид болон 118 хүн хүч оролцлоо.

scroll to top