Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх 6 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгуулахаар бэлтгэж ажлыг ханган ажиллаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан боллоо.
Хурлыг дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Б.Энхболд удирдан зохион байгуулж, хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэж цаашид дүүргийн хэмжээнд бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох багуудад өглөө.


