Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу “Хүн бүр байгаль хамгаалагч”, “Шар өвс-Шатахуунтай адил шатна” уриан доор дүүргийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургалтаар хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлс, ой хээрийн түймрийн багаж хэрэгслийн бэлэн байдлын үзлэгийг шалгаж, заавар зөвлөмж өгсөн.
Дадлага сургуульд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газрын Зуслан дах цагдаагийн хэсэг, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч нар, ойн байцаагч нар, сайн дурын гишүүд оролцлоо.












