ҮЕР, УСНЫ ОСЛООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!

8.jpg

Болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ард, иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа:

-Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх,

-Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,

-Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,

-Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэргийлэх,

-Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхааруулж байна.

scroll to top