Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Боловсролын байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гүйцэтгэлийн хяналт шалгалт зохион байгуулах удирдамж”-ийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах боловсролын байгууллагуудад хяналт шалгалтыг дүүргийн хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Наранзул, гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч А.Марал-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулан ажиллаж байна.


