СУРГУУЛИЙН ЖИЛИЙН ХОЁРДУГААР ХАГАС ҮЕИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

viber_image_2023-09-11_11-28-47-872-150x150-1.jpg

Сургуулийн жилийн хоёрдугаар хагас үеийн нээлт, сургалт бэлтгэлийг Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн хичээлийн танхимд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагааг Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр нээж, сургалт бэлтгэлийн зөвлөгөөнийг эхлүүлж, цаашид анхаарах асуудлуудыг танилцуулж,  алба хаагчдад үүрэг чиглэл өгөв.

   Мөн үеэр Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Мэдрэлийн ядаргаа, түүнээс урьдчилан сэргийлэх, хэрхэн даван туулах”, “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” сэдвээр, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс “Гэр бүлийн харилцаа” сэдвээр, тус хэлтсийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Б.Төгсбуян “Цалин хөлс олголтын талаар” тус тус сургалт мэдээллийг хийлээ.

scroll to top