“Эрсдэлгүй Улаанбаатар “нөлөөллийн аяны хүрээнд өнөөдөр /2023.10.09/ дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдмийн хөтөч цогцолбор” 58 дугаар сургуулийн багш, сурагч, эцэг эх асран хамгаалагч, иргэдэд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулж байна.
Арга хэмжээнд 15 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, Улаан загалмайн хороо, дүүргийн сайн дурын хэсгийн ажилтан нар оролцож, ахуйн гал түймэр, угаарын хийн хордлого, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл өгч, гарын авлагыг тараан ажиллаж байна.
Мөн сурагчдад гал унтраах багаж хэрэгслийг танилцуулж, гал унтраах дадлага, эмнэлгийн анхан шатны дадлага сургуулийг хийж, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг олгож байна. #ЭрсдэлгүйУлаанбаатар




